Back to Top

Компаний тухай

 Компаний нэр МОНГОЛАЙН хувьцаат компани
 Байгуулагдсан он сар өдөр 2014оны 10сарын 2ний өдөр
 Хаяг 〒243-0422 Япон улс, Канагава муж, Эбина хот, Шакэ
 Утас 046-207-9545 080-3190-8321
 Факс 046-207-9545
 Захирал Чанрав БАТМАНЛАЙ
 Үндсэн хөрөнгө 1,000,000 иен

МОНГОЛАЙН хувьцаат компани нь Японы 「PILOT」 үзэг балны брэндийн Монгол дахь албан ёсны худалдааны төлөөлөгч.

 

Компаний зорилго


1.Бид Японы дэлхийд алдартай PILOT брэндийн үзэг балыг Монгол орон даяар дэлгэрүүлж, Монгол хүн таны БИЧИХИЙГ ТҮШНЭ.

Pilot компаний дэлхий даяар хит бүтээгдэхүүн болсон гелэн бал Ж2, Вингел, Акробол тосон бал, Hi tec point үзгэн бал, Хог тарихгүйгээр бичсэнээ арилгадаг фрикшён балаас авахуулаад 05 харандаа, баллуур, штрих зэрэг бүх төрлийн Pilot бүтээгдэхүүнийг монголчуудынхаа дуртайяа хэрэглэдэг брэнд болгоно.

Тасалдахгүй, голын урсгал мэт урсаж гардаг Pilot үзэг балыг хэрэглэснээр монгол хүмүүн таны стрессгүй хурдан бичих боломжид Шинэ хөгжил авчрахын төлөө бид ажиллана.

2.Манай компани нь 「Логистик чадвартай худалдааны компани」болон хөгжинө.

Өөрсдийн ачаанаас гадна өөр бусад компани болон хувь хүний ачааг нэг контейнерт нэгтгэн ачих замаар Японоос Монголруу тээвэрлэгдэж буй нийт ачааны тээврийн зардлыг бууруулах үйл ажиллагаанд хүчин зүтгэнэ.

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Компани байгуулах болсон талаар


Япон улс бол манай Монгол улсыг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш тасралтгүй дэмжиж ирсэн бөгөөд, Засгийн газрын хөгжлийн тусламж мөн идэвхтэйгээр явагдаж байна.

Манай улс  Японд маш элгэмсэг хандаж буй бөгөөд Японыг гуравдагч хөршөө гэж эрхэмлэн үздэг.

Монгол Япон улс 「Стратегийн хамтын ажиллагааны」-ы хүрээнд 2013 оны 9 сард хоёр улсын ерөнхий сайд нарын хооронд「Стратегийн хамтын жиллагааны」төлөөх дунд шатны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, хоёр талаас шаргуу ажилласны дүнд, 2014 оны 7 сарын 21нд Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулсан билээ.

Манай хоёр улс нь улс төрийн өндөр түвшний уулзалтаас гадна компани болон хувь хүн хоорондын харилцаа ч улам өргөжиж байна. Энэхүү эрчтэй идэвхтэй өрнөж буй эерэг харилцаан дээр дөрөөлөн, Монгол улсын иргэн Чанрав овогтой БАТМАНЛАЙ миний бие нь МОНГОЛАЙН хувьцаат компанийг байгуулсан бөгөөд, Монголынхоо болон Японы үнэт зүйлсийг дээдэлсэн, хоёр улсыг холбосон 「LINE」болж, нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан ажиллаж буй билээ.

 
 

 

Үйл ажиллагаа


Экспорт

Pilot компаний бүх төрлийн үзэг балны экспорт, Монгол дахь худалдаа

Японы дуудлага худалдаанаас машин авч өгөх, ачилт хийх

Монголруу түүвэр ачаа явуулах

Импорт

Монголынхоо Ноос, ноосон эдлэлийг импортолж Япон дахь интернэт дэлгүүрээрээ худалдан борлуулж байна

 
 

 

Логоны тухай


Эх орныхоо цэнхэр тэнгэрийн өнгийг дэвссэн үсгэн дотор Наран ургах зүгийн орны НАР, Монгол орныхоо МӨНХ сарьдгийг тус тус билэгдэн байрлуулснаар Монгол Японы найрамдлыг илэрхийлэхийн сацуу байгалыг хайрлаж байгальд элэгтэй үйл ажиллагаа явуулна гэдэг санаагаа илэрхийлэн, MONGOLINE-ий「I」үсгийг PILOT компаний балаар дүрсэлснээр Япон Монгол хоёр улсыг сайн чанарын бичих зэмсгээр холбосон「LINE」байх болно гэсэн тэмүүлэл зорилгыг логондоо шингээсэн болно.