ЦЭС

99104255, 99199675 ch.batmanlai@mongoline.co.jp

Бидний тухай

Компаний тухай

Компаний нэр : Mongoline Pen LLC
Байгуулагдсан он сар өдөр: 2015.9.1
Хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төв 870
Утас: 99104255, 99199675
Захирал:Чанрав БАТМАНЛАЙ
Үндсэн хөрөнгө:  1,000,000иен

MONGOLINE хувьцаат компани нь Японы 「PILOT」 үзэг балны брэндийн Монгол дахь албан ёсны худалдааны төлөөлөгч. 


Эрхэм зорилго

Монголынхоо уудам нутагт Япон чанарыг!
Бид Японы сайн чанарын эд зүйлсийг Монголын зах зээлд нийлүүлснээр Монгол түмнийхээ чанартай сайхан амьдралд шинэ сонголт нэмэгдүүлж, Монгол болон Япон, цаашлаад Эх дэлхийнхээ аз жаргалд хувь нэмрээ оруулна.
Зорилгодоо хүрэхийн тулд「ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ」гэдэг ухаалаг ард түмнийхээ зүйр үгийг үргэлж санаж, ДАЙЧИН, ШУДАРГА, УЯН ХАТАН чанар дээр тулгуурлан ЗҮТГЭЛ гаргаж ЗОРИЛГОДОО хүрнэ. 


Компаний зорилго

Бид Японы дэлхийд алдартай PILOT брандын үзэг балыг Монгол орон даяар дэлгэрүүлж, Монгол хүн таны「Бичих соёл」-д шинэ хөгжил авчирна.

Дэлхий даяар хит бүтээгдэхүүн болсон Хог тарихгүйгээр бичсэнээ арилгадаг фрикшён балаас авхуулаад үзгэн, гелэн, тосон бал, 05харандаа, баллуур зэрэг PILOT компаны бүтээгдэхүүнийг хүмүүсийн дуртайяа хэрэглэдэг бранд болгохоор зорин ажиллана.

Манай компани нь 「Логистик чадвартай худалдааны компани」болон хөгжинө.

Өөрсдийн ачаанаас гадна өөр бусад компани болон хувь хүний ачааг нэг контайнерт нэгтгэн ачих замаар Японоос Монголруу тээвэрлэгдэж буй нийт ачааны тээврийн зардлыг бууруулах үйл ажиллагаанд хүчин зүтгэнэ.


Компани байгуулах болсон талаар
Япон улс бол манай Монгол улсыг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш тасралтгүй дэмжиж ирсэн бөгөөд, Засгийн газрын хөгжлийн тусламж мөн идэвхтэйгээр явагдаж байна.

Манай улс  Японд маш элгэмсэг хандаж буй бөгөөд Японыг гуравдагч хөршөө гэж эрхэмлэн үздэг. Сүүлийн жилүүдэд Монгол улс уул уурхайн баялаг дээрээ тулгуурлан эдийн засгийн тогтвортой өсөлтөд байгаа бөгөөд, цаашид улам хурдацтай хөгжих тохироо бүрдээд байгаа билээ.

Монгол Япон улс 「Стратегийн хамтын ажиллагааны」-ы хүрээнд ойрын жилүүдэд маш идэвхтэй харилцаж байна. 2013 оны 9 сард хоёр улсын ерөнхий сайд нарын хооронд「Стратегийн хамтын ажиллагааны」төлөөх дунд шатны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, хоёр талаас шаргуу ажилласны дүнд 2014 оны 7 сарын 21нд Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулах тохиролцоонд хүрч,2015 оны 2 сард уг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан болно.
Манай хоёр улс нь улс төрийн өндөр түвшний уулзалтаас гадна компани хоорондын болон хувь хүн хоорондын харилцаа ч улам өргөжиж байна. Энэхүү эрчтэй идэвхтэй өрнөж буй эерэг харилцаан дээр дөрөөлөн, Монгол улсын иргэн Чанрав овогтой БАТМАНЛАЙ миний бие нь MONGOLINE хуьцаат компанийг байгуулж, Монголынхоо болон Японы үнэт зүйлсийг дээдлэн хоёр улсыг холбосон 「LINE」болж ажиллахаар сэтгэл шулуудсан юм.