ЦЭС

99104255, 99199675 ch.batmanlai@mongoline.co.jp

Pilot -н тухай

☆★☆100 жилийн настай Pilot Компаний түүхийг чадан ядан орчуулан танд хүргэе☆★☆

Pilot ball pen-ээр бичиж буй та бүхэндээ баярлалаа.

Ирэх 2018 онд Pilot corporation маань байгуулагдсаныхаа 100 жилийн ойтой золгох гэж байна.

Ингээд, компани үүссэн түүх, үндсэн зарчмын талаар танд мэдээлэл хүргэе гэж бодлоо.

1900аад оны үед худалдааны тээврийн усан онгоцны сургуулийг дүүргэсэн Намики худалдааны онгоцны залуурчаар ажиллаж байлаа. Үргэлж гадаадын бараа харж, зөөж явсан залуу Намики Хэзээ нэгэн цагт Японоос дэлхийд алдарших бүтээгдэхүүн хийнэ гэсэн мөрөөдлийг тээх болжээ.

1906 онд тэрбээр өөрийнхөө төрөлх сургуульд профессороор ажиллаж эхэлжээ.

Нэгэн өдөр тэрбээр геометрийн хичээл дээр тухайн үед хэрэглэдэг байсан зэмсэгээ (烏口=ruling pen) хэрэглэх гэж хэрэндээ зүдэрч буй оюутнаа хараад , бэхээ дотроо хадгалж чаддаг 「Намикишикикарасүгүчи」 гэдэг илүү дэвшилттэй бичих зэмсэг бүтээжээ.
Энэ санаан дээрээ үндэслэн тэрбээр үзэг хийхээр шийдсэн бөгөөд олон олон саад бэрхшээлийг найз Вадагийн тусламж дэмжлэгийн хамт даван туулсаар 1916 оны 2 сарын 9нд Японы анхны үзгийг зохион бүтээжээ.

Ийнхүү Японоос дэлхийд алдарших бүтээгдэхүүн хийнэ гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн Намики 1918 онд өөрийн найз хөрөнгө оруулагч Вадатай хамтран 「Намики индүстрайл」-г үүсгэн байгуулж, үзэгний үйлдвэрлэл худалдаа эрхлэх болсноор одоогийн компаний эх үүсвэр тавигдсан билээ.

PILOT Буюу Залуурчин гэдэг компаний нэр нь үүсгэн байгуулагч нь усан онгоцны залуурчин байхаас үүдэлтэй билээ.

Намики, Вада хоёр өөрсдийн компанийг амжилттай удирдан явуулах үндэс суурь болгож:

① 三者鼎立=Саншя тэйрицү
(3 талын эрх тэгш, тэнцүү зарчим)
②憂喜和精神=Үкива сэйшин
(Жаргал зовлонгоо хуваалцах)
③難関突破=Нанкантоппа
(Хүнд хэцүү бэрхшээлийг даван туулах)
④一日一進=Ичиничи ишшин
(Нэг өдөр заавал нэг алхам хийх)
⑤至誠真剣=Шисэй шинкэн
(Ямарч зүйлд үнэн сэтгэлээр зүтгэх)

гэсэн 5 үзэл баримтлалыг үйл ажиллагааны чиглэл болгон ажилласан нь 100 жил үргэлжлэх компаний гол цөм нь болж чаджээ.

Та бидний харж буй энэ 3 тулгуурт бойпор бол Саншя тэйрицү буюу 3 талын эрх тэгш, тэнцүү зарчмыг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл энэ 3 хөл яг адилхан байх аваас түүний тэнцвэр хадгалагдана.

Худалдаан дээр мөн адил. Хэрэглэгч, Худалдан авагч, Үйлдвэрлэгч харилцан ашигтай байж чадвал тэр бизнес удаан хугацаанд тогтвортой үргэлжилж чадна гэсэн үг юм. Pilot–н үзэг балыг хэрэглэж буй нийт хүмүүст хэрэглэхэд аятай, кайф өгч чадах, маш сайн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Pilot-н балыг худалдан борлуулж буй хүмүүсээ ч худалдаж буй зүйлдээ нүүр бардам байлгахын тулд үйлдвэрлэгч бүх зүтгэлээ гаргана гэсэн философи энэ зарчимд шингэсэн байдаг.

Өдгөө Pilot corporation нь үзэг, бэх, бал, харандаа, баллуур, маркер гэх мэт бичихтэй холбоотой бүхий л зүйлийг үйлдвэрлэн Эрхэм хэрэглэгч та бүхний 「Бичихийг түших」 дэлхийн хэмжээний компани болон өргөжжээ.

Ийнхүү үйлдвэрлэгчийн сэтгэлээ шингээн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр та бүхэндээ хүргэж, Чанартай сайн балаар таны бичихийг түшиж, танд аз жаргал бэлэглэх нь бид бүхэн Mongoline corporation, Mongoline Pen LLC-гийн эрхэм зорилго билээ.