20180401/ Японоос Монголруу дараагийн контейнер ачилт 4 сарын 21нд хийгдэнэ

01 April 2018

Сайн байцгаана уу

Дараагийн контейнер ачилт 2018 оны 4 сарын 21нд хийгдэнэ.

Ачаагаа явуулах зочид маань доорхи мэдээлэлтэй заавал танилцсаны үндсэн дээр бидэнтэй холбогдоорой.

Ачаа хүлээж авах хаяг:306-0216 Ibaraki ken,Kogashi,Maebayashi 920-4 Mongoline (таны өөрийн нэр) Утас: 080-3190-8321 хаяг дээр ирсэн байхаар зохицуулна уу.

茨城県古河市前林920-4モンゴライン()(お客様名のご記入)

Машины Бэхэлгээ, хасалтын зардал40000 (бүх машинд адил)

Тээвэр = Приүс30, сэдан зэрэг $800 , Дунд гарын жийп ангилал $900 ,  Ланд, Алпард $1000-р ачиж байна.

Таны ачуулж буй машинд дараах зүйлс хамаарна.
1. Өөрийн ачаагаа үнэ төлбөргүй хийх
2. Ачааны Япон дахь гаалийн бүрдүүлэлт үнэ төлбөргүй

Түүвэр ачааны үнэ

Урт Өндөр Өргөний нийлбэр 160см дотор, 30кг хүртэлх ачаааг Ибараки дахь нэрлэсэн талбайгаас Улаанбаатарын гааль хүртэл 2500 иенээр зөөж байна.

※☆※ Заавал мөрдөх зүйлс ※☆※

①  !!!Барааны зураг !!!    Нэг хайрцган дээр 3 зураг хэрэгтэй.

a) Хийх хайрцагныхаа өмнө бараагаа төрөлжүүлж өрөөд бүх барааг харагдах болон тоологдох байдлаар 1 зураг

b) Хайрцаглаж буй үеийн 1 зураг

c) Хайрцаглаж дууссан үеийн 1 зураг

② Гоо сайхны бараа, шампунь,ангижруулагч зураг:
Таны бараанд бүх төрлийн гоо сайхны бараа, шампунь,ангижруулагч байгаа бол барааны төрөл тус бүрийн ард талд бичигдсэн найрлагын зургийг тод харагдах байдлаар заавал авах
※ Үүнийг хатуугаар мөрдөх хэрэгтэй байгаа шүү.
※ Зураг аваагүй тохиолдолд таны ачааг явуулах боломжгүй.

③ ※Хайрцагтай ачааны хүндийн жингийн талаар
Урт Өндөр Өргөний нийлбэр 160см-ээс хэтэрсэн бөгөөд
30кг давсан ачааг тээвэрлэхгүй.
2016.07.01-с эхлэн Японоос гарч буй бүх Контейнерийг жигнэдэг болсон. Үүнээс үүдэн ачаа тус бүрийг жигнэж контейнерт оруулах тул ачааны хамгийн дээд хэмжээ болох 30кг-с үл хэтрүүлээрэй.

④ ※Хэрэглээний будаа явуулах талаар
Хувийн хэрэглээний 2-5кг будааг ачаандаа хийх боломжтой.

⑤ Бусад
Ачаагаа Ибаракирүү явуулмагц, барааны зураг, хайрцагны тоо, монголд хүлээж авах утас, нэрийг манай хуудасруу мэдэгдээрэй.

※☆※Асуулт, хариулт※☆※
Q1: Ачаагаа шууданд хэрхэн өгөх вэ?
A1: Япон Шуудан компаний Free dial 0800-0800-111 (郵便局)утсаар яриад автомат хариулагчийн зааврын дагуу шуудангийн дугаар болох 7 оронтой дугаараа оруулаарай. Таны хамгийн ойр буй шуудантай холбогдох бөгөөд захиалга өгвөл гэрээс ирээд авдаг үйлчилгээ байдаг.
Зөөвөрлөгдөх ачааны Урт, Өндөр,Өргөний нийлбэр нь 170см дотор, 25кг хүртэл жинтэй байх ёстой байдаг. Харин та 160см-ээс доош хэмжээтэй хайрцагт ачаагаа хийгээрэй.
Утас : Free dial 0800-0800-111

Q2: Mongoline Ачаа гэрээс ирж авдаг уу?
A2: Ачааг гэрээс очиж авахгүй.

Q3: Ирээд удаагүй тул япон хэлээр шууданд захиалга
өгөхөд тусламж хэрэгтэй байна. Яах вэ?
A3: Манайхруу холбогдоорой. Бид боломжоороо тусалъя.
@#Mongolinecorporation